УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгаагаа төрж өссөн Хэнтий аймгийн Бэрх хотоос эхэллээ. Үүний дараа Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Батноров, Дадал сумын иргэд сонгогчидтой уулзаж МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан байна. Түүнтэй урлаг, спорт, улс төрийн нөлөө бүхий хүмүүс хамт явж байгаа аж. Хэнтийчүүд ч жирийн аавын хүүгээс дэлхийн дэвжээнд суралцаад ирсэн Л.Оюун-Эрдэнэд тун ам сайтай байгаа аж. Уулзалтын үеэр иргэд малчдыг МАН хэрхэн дэмжих бодлого баримталж байгааг, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтыг ямар арга замаар зогсоох вэ гэх мэтчилэн олон асуултад хариулт авчээ. Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн уулзалт үргэлжилж байна.
Эх сурвалж: www.nam.mn